ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ, ЖУРАМ

Хувилбар 2.0

Танилцуулга

Эрхэм харилцагч, хэрэглэгч та бүхэн манай компаниас санал болгож байгаа octagon.mn вебсайтад тавтай морилно уу.

Энэхүү нөхцөл, журам нь Октагон Эн Эф Ти ХХК (цаашид “Компани” гэх) –ийн Октагон экосистемийн нэг бүрдэл болох Эн Эф Ти бүтээгдэхүүний маркет плэйс, уг зах зээл дээр явагдах ажил, үйлчилгээг зохицуулах нийтлэг зохицуулалт бөгөөд энэ нь:

  • тус Компанийн нийтэд санал болгосон вебсайт (octagon.mn), түүний хэрэглэгдэхүүн, дагалдан гарч болох аппликэйшн (цаашид “Октагон аппс” гэх) зэрэгт нэвтрэх, татан авах, ашиглах, хэрэглэгч болох;
  • “Октагон аппс” дээр Эн Эф Ти үүсгэх, үүссэн байгаа Эн Эф Ти-г худалдах, худалдан авах, шилжүүлэх, шилжүүлэн авах, дансаа цэнэглэх, орлого хийх, зарлага гаргах;
  • Токен ашиглах, шилжүүлэх, токен хүлээн авах болон холбогдох мессеж, мэдээллийг шилжүүлэх;
  • Хөгжүүлэлтийн явцад цаашид бий болох “Октагон засаглалын модуль”-ийг ашиглах, Октагон DAO буюу төвлөрсөн бус засаглалын системд оролцох

зэрэг бүхий л харилцааг хууль, эрх зүйн хувьд журамлан зохицуулна. Дээр дурдсан үйлчилгээнд хандсан, хүлээн авсан, хамрагдсанаараа Та цаашид “Хэрэглэгч” гэсэн эрх зүйн статустай болох бөгөөд энэхүү Үйлчилгээний нөхцөл, журмын зохицуулалт, шаардлагыг ханган ажиллах үүрэгтэй болно.

Энэхүү нөхцөл, журамтай холбогдох мэдээлэл, лавлагаа авахыг хүсвэл info@octagon.mn мэйл хаягаар холбогдоно уу.

Гэрээний нөхцөл
1. Нэр томьёоны тайлбар

1.1. “Эн Эф Ти болон Цуглуулга”

(a) “Эн Эф Ти” гэж аливаа нэг дахин давтагдашгүй, дахин үл давтагдах токены шаардлагыг хангаж байгаа блокчэйнд суурилсан мэдээлэл бөгөөд энэ нь өвөрмөц, тухайлсан нэг “Дижитал бүтээгдэхүүн, Цуглуулга”-ийг илэрхийлж байдгаараа түүний “дахин давтагдашгүй, дахин үл давтагдах токен” гэсэн агуулга хадгалагдана.

(b) “Дижитал бүтээгдэхүүн, Цуглуулга” гэж тухайн нэг “Эн Эф Ти”-гээр илэрхийлэгдэх уран зураг, дуу хөгжим, дүрс бичлэг, анимэйшн, аудио, видео контент, электрон тоглоом, уран баримал зэрэг бүтээл, мөн тэдгээрийн дахин давтагдашгүй дүр төрх, тухайлсан имиж зэргийн дижитал хэлбэрийг хэлнэ,

(c) “Санал болгосон бүтээл” гэж octagon.mn дээр тавигдсан “Эн Эф Ти” Дижитал бүтээгдэхүүн, Цуглуулгаыг хэлнэ. Энэхүү вебсайт болон Октагон аппс дээр тавигдах “Эн Эф Ти” бүтээгдэхүүнийг санал болгох, байршуулах, худалдах, худалдан авах, эзэмших эрх шилжүүлэх зэрэг ажиллагаанд Компани оролцохгүй бөгөөд зөвхөн тухайн маркет плэйс дээр тавигдах бүтээгдэхүүнийг Компанийн бодлогод нийцэж байгаа эсэхэд л ревьюв хийнэ, энэ ревьюв хийж байгаа нь тухайн бүтээгдэхүүний хууль ёсны, женьюн гэдгийг илэрхийлж байгаа хэрэг биш болно,

(d) “Оюуны өмч, зохиогчийн эрх” гэж Октагон аппс дээр тавигдсан Санал болгосон бүтээл-ийн Монгол Улсын болон олон улсын оюуны өмчийн хууль тогтоомж зөрчөөгүй, тухайн бүтээлийг тавьсан Хэрэглэгчийн өөрийн хуулиар хамгаалагдсан эрх, эзэмших, ашиглах, өмчлөх эрхэд хамаарах бүтээл мөн гэдгийг, үүнтэй холбогдон гарах үр дагавар, хариуцлагыг тухайн Хэрэглэгч өөрөө хариуцна гэдгийг илэрхийлж байгаа болно.

1.2. “Санал болгох”

(а) “Санал болгох” гэж octagon.mn октагон платформ болон Октагон аппс, Октагон декс систем, Буха Эн Эф Ти, Октагон DAO, Октагон засаглалын модуль зэргийг нийтэд санал болгож байгааг,

(b) “Буха Эн Эф Ти” гэж Компанийн зүгээс боловсруулан гаргасан дахин давтагдашгүй “Буха” бүтээгдэхүүний цуглуулга бөгөөд Хэрэглэгч нь энэхүү цуглуулгаар дамжуулан Октагон аппс дээр хийгдэх бүхий л гүйлгээ, тухайлбал Эн Эф Ти үүсгэх, худалдах, худалдан авах, бусдад шилжүүлэх зэрэг гүйлгээнд өөрийн эзэмшиж, захиран зарцуулж буй Буха-ны тоо хэмжээ, үнийн дүнгээс хамааран хөнгөлөлт, роялти эдлэх боломжоор хангагдах нөхцөлийг;

(c) “Октагон аппс” гэж Компанийн зүгээс нийтэд санал болгосон вебсайт (octagon.mn), түүний хэрэглэгдэхүүн, дагалдан гарч болох аппликэйшн зэргийг,

(d) “Октагон DAO” гэж Буха токенийг эзэмшигчдийн албан бус нэгдэл, тэдгээрийн засаглалын тогтолцоог тус тус хэлнэ,

(e) “Октагон Декс Систем” гэж Октагон аппс дээр зөвшөөрөгдөж дэмжигдсэн Эн Эф Ти болон Цуглуулгаыг үүсгэх, худалдан авах, худалдах, бусдад шилжүүлэх зэрэг үйл ажиллагааг зохицуулах Смарт контрактыг хэлэх бөгөөд үүнийг өөрчлөх эрх цаашид Компанид хадгалагдана.

(f) “Нууцлалын бодлого” гэж Нууцлалын бодлого нь Компанийн Үйлчилгээний нөхцөл, журмын салшгүй хэсэг бөгөөд уг Үйлчилгээний нөхцөл, журмыг хүлээн зөвшөөрсөн Хэрэглэгч болон Компанийн хооронд Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдал, хувь хүний мэдээллийн нууцлалыг зохицуулсан хууль тогтоомжийн хүрээнд явуулах үйл ажиллагааг журамласан зохицуулалт юм. Нууцлалын бодлогыг{' '} энд {' '} дарж уншина уу.

2. Тавигдах шаардлага

2.1. “Хэрэглэгчид тавигдах шаардлага”

(a) “Хэрэглэгч” гэж Монгол Улсын болон бусад Улсын Иргэний хууль тогтоомжийн зохицуулалтын хүрээнд Иргэний эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай иргэн бөгөөд Компанийн Үйлчилгээний нөхцөл, журам, Нууцлалын бодлогыг бүрэн уншиж ойлгосон, хүлээн зөвшөөрч өөрийн сайн дураар, өөрийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж octagon.mn болон Октагон аппс-ын үйлчилгээнд хамрагдсан харилцагчийг ойлгоно.

(b) “Хэрэглэгчийн хувийн мэдээлэл” гэж octagon.mn болон Октагон платформ, Октагон аппс дээр бүртгүүлэхдээ Хэрэглэгчийн зүгээс өгч байгаа хувийн мэдээлэл бөгөөд үүний үнэн зөв, бодит байдлыг Хэрэглэгч өөрөө хариуцна. Хувийн мэдээлэлд таны Овог, нэр, Регистрийн дугаар, мэйл хаяг, утасны дугаар, таны нэр дээрх Банкны дансны дугаар зэрэг мэдээллүүд орно. Энэхүү мэдээллүүд нь өөр бусад хэн нэг гуравдагч этгээдийн эрхийг хөндөөгүй байх шаардлагатай.

(c) “Хувийн мэдээллийн өөрчлөлт” гэж Октагон аппс дээр гүйлгээ хийхтэй холбоотойгоор Хэрэглэгч та өөрийн хувийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд энэ нь Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдэнэ.

(d) “Хувийн мэдээллийн нууцлалыг хадгалах” гэж Хэрэглэгч нь өөрийн оруулсан хувийн мэдээллийг бусад этгээдээс хамгаалах, хадгалах үүрэгтэй бөгөөд санаатай болон санамсар болгоомжгүй байдлаар өөрийн ойр дотны хүндээ мэдэгдсэн, бусдад энэхүү мэдээллээ алдсанаас учрах үр дагавар, хариуцлагыг Хэрэглэгч өөрөө хариуцан арилгана.

(e) Хэрэглэгч нь Компанийн үйлчилгээнд хамрагдахдаа Монгол Улсын хууль тогтоомжийн шаардлагыг биелүүлж, нийтийн ашиг сонирхол, бусдын хуулиар олгогдсон эрх ашгийг хүндэтгэн, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх үүрэгтэй болно.

2.2 “Бүтээгдэхүүнд тавигдах шаардлага”

(a) Хэрэглэгчийн зүгээс octagon.mn болон Октагон платформ, Октагон аппс дээр “Эн Эф Ти” бүтээгдэхүүнийг санал болгох, байршуулах, худалдах, худалдан авах, эзэмших эрх шилжүүлэх зэрэг үйл ажиллагаанд хамаарах “Эн Эф Ти” Дижитал бүтээгдэхүүн, Цуглуулга нь Монгол Улсын болон олон улсын Оюуны өмчийн, Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжуудыг зөрчөөгүй, бусдын оюуны өмч, зохиогчийн эрхийг хөндөөгүй байх шаардлагатай.

(b) Компани нь octagon.mn вебсайт, Октагон апп-д тавигдсан дижитал арт Эн Эф Ти бүтээгдэхүүний үнэн зөв, оюуны өмчийн болон зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй, эрхийн зөрчилгүй зэрэг байдалд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бөгөөд үүнээс гарах үр дагаврыг тухайн бүтээгдэхүүнийг оруулсан Хэрэглэгч өөрөө хүлээнэ.

(c) “Зөвшөөрөх буюу Review хийх” гэж Компани нь таны оруулах оюуны бүтээл, Эн Эф Ти Бүтээгдэхүүнд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй бөгөөд гагцхүү манайхаас санал болгож буй Компанийн үйлчилгээ, Октагон апп-ын нийтлэлийн бодлогод нийцсэн эсэх талаар л хянан баталгаажуулалт (Review) хийх эрхтэй болно.

2.3 “Гүйлгээнд тавигдах шаардлага”

(a) Хэрэглэгч нь өөрийн нэрээр нээгдсэн Банк аккаунт, дансны мэдээллийг Компанид өгсөн байх шаардлагатай болно.

(b) Октагон аппс дээр Эн Эф Ти бүтээгдэхүүний гүйлгээ, Эн Эф Ти үүсгэх, худалдах, худалдан авах, шилжүүлэх гэх мэт гүйлгээг хийхэд Компанид өгсөн таны мэдээлэл болон Банк дахь тухайн данс эзэмшигчийн мэдээлэл зөрүүтэй байх тохиолдолд уг гүйлгээ хийгдэхгүй байх, хугацаа алдах, цуцлагдах зэрэг нөхцөл байдал үүсч болох бөгөөд үүнээс гарч болох үр дагаврыг Хэрэглэгч өөрөө бүхэлд нь хариуцна.

(b) Хэрэглэгч нь өөрийн дансыг цэнэглэх, тухайн хийж буй гүйлгээний үнийн дүн болон үйлчилгээний шимтгэлийг төлөхөд хүрэлцэхүйц мөнгөн дүнг өөрийн дансанд байлгах шаардлагатай бөгөөд тухайн Хэрэглэгчийн ID, бүртгэлээр нэвтэрч хийгдсэн аливаа нэг гүйлгээний үр дагаврыг биечлэн хариуцна.

3. Үйлчилгээний шимтгэл, урамшуулал

3.1. “Шимтгэлийн ерөнхий нөхцөл”

(a) Октагон аппс дээр Эн Эф Ти бүтээгдэхүүний хөдөлгөөн хийх, Эн Эф Ти үүсгэх, худалдах, худалдан авах, бусдад шилжүүлэхтэй холбоотойгоор Хэрэглэгч нь өөрийн данснаас зарлага гаргахад шимтгэл:

- Тухайн гүйлгээний үнийн дүнгийн 1 хувь, нэмэх нь Банкны шимтгэл (300₮-500₮) бодогдоно. (Жишээ нь, 100 000₮-ны гүйлгээнд Компанийн авах шимтгэл 1000₮, нэмэх нь Банкны шимтгэл 300₮. Нийтдээ 1300₮-ийн шимтгэл бодогдоно)

(b) Энд болон дор дурдсан Үйлчилгээний шимтгэл, хураамжийг Компани өөрчлөх, шинэчлэн тогтоох бүрэн эрхтэй байна.

“Буха-тай уялдуулсан шимтгэлийн хувь хэмжээ, урамшуулал”

(a) Октагон аппс дээрх Компанийн санал болгож буй Эн Эф Ти бүтээгдэхүүн болох Буха цуглуулгаас хамгийн багадаа 5 ширхэг энгийн Буха эзэмшиж, эзэн болсноор та өөрийн болон өөрийн байгууллагын 100 хүртэл (түүнээс дээш) сая төгрөгийн Эн Эф Ти бүтээгдэхүүнийг Октагон аппс дээр үүсгэх, маркет плэйс дээр байршуулах, худалдах, худалдан авах, бусдад шилжүүлэх, аукцион зохион байгуулах, хямдруулан худалдах, худалдан авах зэрэг эрхийг эзэмшинэ. Компанийн зүгээс энэ үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд зөвхөн таны үүсгэж, оруулж буй бүтээгдэхүүн, арилжааны зорилго нь бусдын эрх ашиг, нийтийн ашиг сонирхол, ёс суртахуунд харшлаагүй эсэх талаар л бид тухайн бүтээгдэхүүнд ревьюв хийх эрхийг эдлэнэ.

  • Дээр дурдсан гүйлгээнд үйлчилгээний шимтгэл нь Минт хийгдэж буй тухайн Эн Эф Ти бүтээгдэхүүн блокчэйны ямар хэлбэр, технологид суурилсанаас хамааран харилцан адилгүй байна.
  • Энэ төрлийн гүйлгээнд Буха роялти бодогдох бөгөөд таны эзэмшиж, гүйлгээнд оруулж буй Буха-гийн тоо, хэмжээнээс хамаарч Хэрэглэгч нь 5 түвшинд хуваагдах бөгөөд та ямар түвшинд байгаагаасаа хамаарч хямдралтай үнээр Эн Эф Ти авах, маркет плэйсийн цэвэр ашгаас хувь хүртэх зэрэг олон давуу тал, урамшууллыг эдлэхээс гадна Буха эзэмшигч худалдагч, худалдан авагч хоёулаа тухайн гүйлгээний үнийн дүнгээс дараахь хувиар Роялти хүртэх болно. Роялти урамшууллын хувь хэмжээг Энэ-д дарж харна уу.

3.3. “Маркет плэйс дээр тавигдсан, листлэгдсэн Эн Эф Ти бүтээгдэхүүн зарагдахад ногдох шимтгэлийн хувь хэмжээ, урамшуулал”

(a) Маркет плэйс дээр листлэгдсэн Эн Эф Ти бүтээгдэхүүн зарагдахад

  • Тухайн зарагдаж буй Эн Эф Ти бүтээгдэхүүний эзэн буюу Уран бүтээлч – 90%,
  • Маркет шимтгэл (Компанийн авах) – 10% байна.

(b) Дээр дурдсанчлан уг Эн Эф Ти бүтээгдэхүүнийг худалдан авсан эзэн нь тухайн бүтээгдэхүүнийг цааш дахин худалдахад Уран бүтээлчид Роялти бодогдоно. Роялтийн хувь хэмжээ нь уг Бүтээгдэхүүний анх тавигдсан үнэ, цааш дахин зарагдсан үнэ зэргээс хамаарах бөгөөд энэхүү Роялти-ийг хассан дүнгээс

  • Тухайн зарагдаж буй Эн Эф Ти бүтээгдэхүүний эзэн – 90%,
  • Маркет шимтгэл (Компанийн авах) – 10% бодогдоно.

(c) Эн Эф Ти бүтээгдэхүүнийг Бэлэглэлийн журмаар бусдад шилжүүлэхэд Компанийн авах маркет шимтгэл 10% байна. Ингэхдээ уг гүйлгээний үнийн дүнг тухайн бэлэглэсэн Бүтээгдэхүүний зах зээлийн доод ханш (Floor price)-аар тооцож бодно.

4. Бусад зохицуулалт

(a) Гүйлгээнд тавигдах хязгаарлалт. Хэрэглэгч таны бүртгэгдсэн хаяг, цахим мэдээллийг өөр этгээд таны өмнөөс ашиглаж байгаа талаар бидэнд мэдээлэл, баримт илэрвэл бид уг хаягаар хандах нэвтрэлтийг түр зогсоох бөгөөд мөн ийм байдлын талаар танд таамаг, сэжиг бий болох нөхцөл байдал бий болсон бол, мөн ийм байдал илэрсэн, мэдэгдсэн бол бидэнд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Энэ нь таны болон бусдын хувийн мэдээллийн, оюуны өмчийн, санхүүгийн аюулгүй байдлыг хамгаалах, таны болон бусад этгээдийн эрх ашгийг болзошгүй гэмт халдлагаас хамгаалах зорилготой болно. Энэ тохиолдолд компани нь хариуцлага хүлээхгүй болно. Та өөрийн хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл, бүртгэгдсэн имэйл хаяг, Банкны мэдээллийн нууцлалын бүрэн бүтэн байдлыг хадгалж, хамгаалах үүрэгтэй бөгөөд санамсар болгоомжгүй байдлаар, эсхүл хөнгөмсгөөр найдаж ойр дотны хүндээ уг мэдээллийг өгсөн, задруулсан, бусад этгээдэд алдсантай холбоотойгоор үүсч болох үр дагавар, хариуцлагыг та өөрөө бүрэн хүлээнэ.

(b) Мэдээлэл хүргэх. Компанийн бодлогын шинжтэй өөрчлөлт, хэрэглэгч, харилцагчтай хамтран ажиллах тогтсон хэм хэмжээнд оруулсан өөрчлөлт, нийтийн эрх ашгийг хөндсөн, түүнд хамааралтай байж болох шийдвэр зэргийг Компанийн албан ёсны вебсайт болох octagon.mn хаягт байршуулах бөгөөд ингэснээр уг мэдээллийг тухайн харилцагч, хэрэглэгчдэд хүргэсэнд тооцно. Хувь харилцагч, хэрэглэгчид хүргэх шаардлагатай гүйлгээний болон захиалгын биелэлттэй холбоотой, мөн тухайн хувь харилцагчийн хувийн мэдээллийн өөрчлөлттэй холбогдох мэдээллийг уг Хэрэглэгчийн бүртгэлтэй мэйл хаягаар хүргэнэ.

(c) Хариуцлага, нөхөн төлбөр. Компани нь хэн нэг гуравдагч этгээд таны хувийн болон бусад мэдээллийг таны зөвшөөрөлгүй ашигласан, octagon.mn маркет плэйсийн үйлчилгээг журмын дагуу ашиглахгүй байх, оюуны өмчийн хууль тогтоомжийг зөрчсөнтэй холбоотой үйлдэл, эс үйлдэхгүй гаргасан, бусад хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл болон төрийн байгууллагын бодлого, шийдвэрээс хамааран учирсан үйлчилгээний доголдол, алдагдалд хариуцлага хүлээхгүй болно.octagon.mn маркет плэйс дээр хийгдсэн аливаа Дижитал бүтээгдэхүүн, Эн Эф Ти бүтээгдэхүүний аливаа арилжаа, хэлцлийн үр дагавар, түүнээс гарах хариуцлагыг Октагон Эн Эф Ти болон түүний хамаарал бүхий компани, тэдгээрийн хувьцаа эзэмшигч, ажилтан, албан хаагч, хуульч, харилцагч, үйлчлүүлэгч нь тухайн гүйлгээнд хамаарал бүхий харилцагч, хэрэглэгчийн өмнө болон бусад харилцагч, хэрэглэгчийн өмнө хүлээхгүй болно. Энэхүү гэрээг байгуулж octagon.mn маркет плэйс дээр хийгдсэн аливаа гүйлгээ, арилжаанаас хамаарах бүхий л ашиг, алдагдал, хохирол төлбөрийг та өөрөө хариуцах бөгөөд Компанийн бодлого, журам, энэхүү нөхцөлийг зөрчсөнтэй холбоотой компанид болон түүний хувьцаа эзэмшигчид, ажилтнууд, зөвлөхүүд, бусад гуравдагч этгээдэд учирч болох, эсхүл учирсан хохирлыг та өөрөө хариуцан нөхөн төлөх, тэдгээрийг ямар ч тохиолдолд хохиролгүй болгоно гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа болно.

(d) Давагдашгүй хүчин зүйл. Үйлчилгээний нөхцөлд хэрэгжүүлэхээр заасан аливаа заалт хэрэгжээгүй, хойшлогдсон нь байгалийн гамшигт үзэгдэл, цахилгаан, эрчим хүчний уналт, тасалдал, төрийн байгууллагын шийдвэр, иргэдийн бослого хөдөлгөөн, террорист халдлага, гал түймэр, цар тахал зэрэг эдгээрээр хязгаарлагдахгүй Компанийн боломжит хяналтаас гадуурх аливаа үйлдэл, эс үйлдэхүй, хүчин зүйлсийн үр дагаварт хамаарах бол Компани, түүний удирдлага, хувьцаа эзэмшигч үүнд аливаа хариуцлага хүлээхгүй.

(e) Гэрээнд өөрчлөлт оруулах, гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэл. Энэхүү гэрээнд өөрчлөлт оруулах, Компанийн бодлого, журмыг өөрчлөх эрхийг Компани өөрийн бүрэн эрхийн хүрээнд хадгалж үлдэх бөгөөд хэдий ч өөрийн бодлого, журамд нийцүүлэн энэхүү гэрээнд өөрчлөлт оруулж болно.

Компанийн бодлого, журам, энэхүү гэрээ, Нууцлалын бодлогыг зөрчсөн, Оюуны өмчийн болон Эдийн засгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах хууль тогтоомжийг зөрчсөнтэй холбоотой нөхцөл байдал үүссэн, эрх бүхий байгууллага шаардсан тохиолдолд Октагон Эн Эф Ти нь тухайн хэрэглэгчийн мэдээллийг царцаах, нэвтрэх эрхийг түгжих, гүйлгээг зогсоох, дансны хөдөлгөөнийг хаах зэрэг арга хэмжээг авч, энэхүү гэрээний үйлчлэлийг зогсоох, цуцлах, дуусгавар болгох эрхтэй болно.

(f) Хэрэглэх хууль тогтоомж. Энэхүү гэрээний дагуух хамтын ажиллагаанд Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон холбогдох Олон Улсын гэрээ, конвенци үйлчлэх бөгөөд үүнд Иргэний хууль, мэдээллийн аюулгүй байдал, нууцын тухай хууль тогтоомж, оюуны өмч, зохиогчийн эрхийн тухай , патентын тухай болон бүртгэлийн тухай хуулиуд, татвар, мөнгөн гүйлгээ, төлбөр тооцооны зохицуулалт, эдийн засгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон энэ төрлийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжууд үйлчлэхээс гадна тухайн үйл ажиллагаанд хамаарах бусад хуулиудын зохицуулалт мөн үйлчлэх болохыг Талууд бүрэн ойлгож байгаа болно.

(g) Маргаан зохицуулах. Талууд нь Монгол Улсын хууль тогтоомжийн зохицуулалтын хүрээнд хоорондын маргааныг зохицуулан шийдвэрлэх бөгөөд Компани нь өөрийн дүрэм, журам, бодлого, энэхүү гэрээг маргаан шийдвэрлэхэд эрх зүйн эх сурвалж болгон ашиглаж, маргааныг эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэн тухайн асуудлыг шийдэх гарцыг хайх бөгөөд ингэснээр шийдэлд хүрэхгүй бол Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

(h) Нууцлалын бодлого. Энэхүү Нууцлалын бодлого нь Компанийн Үйлчилгээний нөхцөл, журмын салшгүй хэсэг бөгөөд уг Үйлчилгээний нөхцөл, журамд дурдсан ажил, үйлчилгээг хүлээн авах Хэрэглэгч, үйлчилгээ үзүүлэгч Талууд нь Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдал, хувь хүний мэдээллийн нууцлалыг зохицуулсан хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

Нууцлалын бодлогыг ЭНД дарж уншина уу.