Түгээмэл асуултууд

NFT гэж юу вэ?

Non Fungible Token буюу NFT нь блокчейн технологи дээр баталгаажсан дахин давтагдашгүй дижитал бүтээл юм. Уран зураг, дижитал зураг, бичлэг, дуу дүрс, анимейшн, тэр ч бүү хэл твиттер жиргээний скрийншот зэрэг бүтээлч сэтгэлгээгээр туурвисан ямар ч оюуны өмч NFT болох боломжтой.

Marketplace гэж юу вэ?

NFT дижитал бүтээлийг худалдан авах, эзэмших, өөрийн NFT-г гаргах, 2 дахь зах зээл рүү борлуулалт хийх зэрэг бүхий л харилцааг зохицуулах зах юм. Дэлхий нийтээр энэ оны эхний хоёр сарын байдлаар гэхэд 300 сая ам.долларын NFT бүтээлүүд худалдаагдсан. Жишээ дурьдвал, хамгийн том зах зээл бүхий Opensea гэхэд 2021 оны 1 дүгээр сард 8 сая ам.доллар байсан борлуулалтаа ганцхан сарын дараа буюу 2021 оны 2 дугаар сар гэхэд 86.3 сая ам.долларын борлуулалтаар тэсрэлтийг хийсэн.

DAO (Decentralized Autonomous Organization)-ын давуу тал юу вэ?

Блокчейн технологи дээр төвлөрсөн бус удирдлагатайгаар ажиллах зарчим юм. Аливаа хувь хүн, байгууллагаас үл хамааран тухайн зах зээл дээрх NFT эзэмшигч гишүүн бүр үзэл бодлоо илэрхийлэх, санал хураалтад оролцох эрхтэй гэдгээрээ давуу талтай. Энэ зарчим нь хөгжлийн өндөр түвшинд хэрэгждэг хэн нэгнээс хараат бус шинэ горим. Жишээлбэл, манай Octagon marketplace-ийн гишүүд хөгжлийнхөө явцад DAO зарчмаар нэгдэж цаашид ямар нэмэлт үйлчилгээ нэвтрүүлэхэд хүртэл үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх юм.

Smart contract хэр найдвартай вэ?

NFT худалдах болон худалдан авах 2 талын эрх, үүргийг тоон мөрөнд бичсэн үл өөрчилж болох ухаалаг гэрээ юм. Энэ гэрээ нь төвлөрсөн бус удирдлагатай DAO дээр ажиллах бөгөөд хоёр тал ямар нэгэн дундын зуучлагчгүйгээр цаг хугацаа, санхүүгээ хэмнэн гэрээний гүйцэтгэл автоматаар хэрэгждэг давуу тал нь итгэлцлийг бий болгодог.

Farming эрхэлж ашиг олвол ямар вэ?

Төвлөрсөн бус санхүүжилт буюу DeFi(Decentralized Finance) орчинд хэрэгждэг NFT Farming нь худалдан авсан NFT-ээрээ аж ахуй эрхэлнэ гэсэн үг. Ферм бүр тодорхой нөхцөлтэй бөгөөд гишүүд тэдгээр болзлыг хангах бүртээ шагналд нь NFT урамшуулалд авдаг хамгийн сонирхолтой хэсэг юм.

Gas Fee-г хэн төлөх вэ?

Блокчейн технологи дээр бүх гүйлгээ крипто валютаар хийгддэг. Хамгийн түгээмэл валют болох Ethereum(ETH)-ээр хийгдэх бүх гүйлгээ түүнд хэрэгжих smart contract буюу ухаалаг автомат гэрээ хийгдэх бүртээ бага хэмжээний төлбөр шаарддаг. Энэ хураамжийг эрчим хүч зарцуулсны хураамж гээд ойлгочихож болно. Энэ хураамж өөрийн гэсэн нэгжтэй бөгөөд 1 GWEI=0.000000001 ETH=0.000004 ам.доллартай тэнцүү юм.

Solana систем ирээдүй юу?

Төвлөрсөн бус системтэй платформуудыг хэрэгжүүлэхэд шаардагддаг технологийг ашиглах боломж олгодог нээлттэй эх үүсвэр бүхий блокчейний дэвшилтэт төсөл юм. Өргөн цар хүрээнд ямар нэгэн аюулгүйгээр платформуудыг хэрэгжихэд чиглэдэг. Angry Red Buha Club-ын бүх BUHA-нууд энэ систем дээр амьдардаг дижитал бухны цуглуулга юм.

Utility чиглэл гэж юу?

NFT дижитал хөрөнгийн хөгжлийн хамгийн дэвшилтэт чиг хандлага. Энэ нь зөвхөн дуу, хөгжим, зураг зэрэг дижитал арт чиглэлээр бус онцгой бүтээл бүрийг NFT болгон хувиргах боломжтой тэдгээрийг цуглуулга хэмжээнд хүртэл нь бүрдүүлэх өргөн хүрээтэй хэрэгсэл юм.

Perk ямар боломжийг санал болгодог вэ?

NFT эзэмшигч нийт гишүүдэд тухайн marketplace-ээс олгож буй хөнгөлөлт урамшуулал юм. NFT нь дан ганц дижитал хөрөнгө гэхээсээ гадна араасаа маш олон боломжуудыг дагуулсан үл хөдлөх хөрөнгөтэй дүйцэх худалдаа явагдаж байна гэсэн үг. Маш сайн NFT цуглуулга бүрийн ард маш олон боломж дагалддаг байх нь.

Drop хийх хэнд ашигтай вэ?

NFT marketplace дахь хамгийн үнэнч тууштай цуглуулагч эзэмшигчдэд зориулсан гэнэтийн бэлэг. Жишээлбэл, манай Octagon marketplace-ийн хамт олон 2022 оны хоёрдугаар улиралд аварга Golden BUHA-г Airdrop-оор тараах болно.

Merch дэлгүүрээр хэн үйлчлүүлэх эрхтэй вэ?

Octagon marketplace 2022 онд BUHA цуглуулагч онцгой гишүүддээ зориулан дэлгүүр нээх болно. Энэ дэлгүүр NFT-ээр тооцоо хийдэг тул зөвхөн ARBC-ын цуглуулагч нар үйлчлүүлэх бөгөөд бараа бүр 30-70% хямдралтай байх юм.

Dragon Farming Play and Earn эрхэлмээр байна уу?

Angry Red Buha Club-ын гишүүд өөрсдийн BUHA-аар “Өндөг” хооллож Dragon гаргаж авах боломжтой хэсгийг санал болгоно. Дан ганц NFT эзэмшихээс гадна өөрийн фермийг эрхэлж marketplace-ийн цэвэр ашгаас хувь хүртэх боломжтой юм. Луу болдон өндгийг бид 2022 оны нэгдүгээр улиралд маш цөөн тоогоор худалдаанд гаргана.

Collection

Angry Red Buha Club бол дахин давтагдашгүй 10000 BUHA NFT-ийн цуглуулга юм. Манай гишүүд BUHA NFT цуглуулснаар үндсэн 6 түвшинд хуваагдана. Хямдралтай NFT авах, marketplace-ийн цэвэр ашгаас хувь хүртэх зэрэг цуглуулагчийн түвшнээсээ хамаараад олон давуу талыг эдэлнэ. Жишээ нь, ARBC-ын Golden Collector гэхэд сар бүр цэвэр ашгийн 10%-аас ашиг хүртэнэ.